Монгол Улсын Элчин сайдын яам

Түр оршин суух гадаад иргэдэд зориулсан мэдээлэл

Монгол Улсад түр хугацаагаар зорчих гадаад иргэдийн анхааралд

Монгол Улсад хувийн ажлаар 90 хүртэлх хоногоор оршин суух гадаад иргэнийг түр оршин суугч гэнэ.

  1. Гадаад иргэн нь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газраас олгосон визийн хүчин төгөлдөр хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суух эрхтэй. Визийн хугацаа Монгол Улсад орсон өдрөөс эхэлж тооцогдоно.
  2. 31-90 хоногийн виз авч ирсэн гадаад иргэн Гадаадын иргэн, харьяатын газарт 7 хоногийн дотор бүртгүүлэх ба явахаас өмнө бүртгэлээс хасуулна.

Гадаадын иргэн, харьяатын газар

Хаяг: Буянт-Ухаа, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Улаанбаатар, Монгол Улс
Ажлын цаг: Даваа-Баасан, 08:00-17:00
Утас: +976-7013-3459, +976-9314-1002
Цахим хуудас: immigration.gov.mn

  1. Хувь хүний урилга, “H” төрлийн виз, “J” ангиллын аяллын визээр ирсэн гадаад иргэн ирэх зорилгоосоо өөр зорилгоор ажил эрхлэхийг хориглоно.
  2. Хамтарсан үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад ажиллахаар ирсэн гадаад иргэн нь Хөдөлмөрийн төв газраас ажил эрхлэх зөвшөөрөл авч, тус газарт 7 хоногийн дотор бүртгүүлнэ.

Хэрэгцээт холбоосууд

Засгийн газар болон хамтын ажиллагааны байгууллагууд