Монгол Улсын Элчин сайдын яам

Цахим виз (E-Visa)

Монгол Улсын Засгийн газар Цахим Визийн систем https://www.evisa.mn/-ийг нэвтрүүлж, дараах мэдээллийг хүргэж байна.

  1. 98 улсын иргэд https://www.evisa.mn/-аар дамжуулан Монгол улсын цахим виз мэдүүлэх боломжтой.
  2. Монгол Улсад 30 хүртэл хоногоор оршин суухаар 98 улсын иргэд 3 төрлийн визийг цахимаар мэдүүлж болно:
  • K2 виз — аялагч жуулчдад;
  • K4 виз — спорт, соёл урлагийн арга хэмжээнд оролцох, кино, контент бүтээх оролцогчдод;
  • K6 виз — дамжин өнгөрөх (10 хүртэл хоног)

3. Цахим визийн системийн давуу талууд: Цахим виз мэдүүлэгчид Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж паспорт, баримт бичгээ өргөн барих шаардлагагүй болж, цахим визээ 48 цагийн дотор и-мэйлээрээ авна. Гэхдээ нислэг хийх үедээ онгоц нисгэгчид болон Монгол Улсын хилийн ажилтанд цахим визээ цахим хэлбэрээр эсвэл хэвлэсэн хувилбараар үзүүлэхийг зөвлөж байна.

Дээрх жагсаалтад ороогүй улсын иргэд Монгол Улсын ойролцоох ЭСЯ-нд визийн хүсэлтээ илгээх шаардлагатай.

Зөвлөгөө: Монгол Улсын Засгийн газар цахим визэд яаралтай эсвэл нэмэлт төлбөр авдаггүй. Дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газрын immigration.gov.mn цахим хуудаснаас авна уу.

Хэрэгцээт холбоосууд

Засгийн газар болон хамтын ажиллагааны байгууллагууд