Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газар иргэдийнхээ санал бодлыг сонсох үүднээс 1111 тусгай дугаарын утас ажиллуулж байна.
Уг санаачлагын хүрээнд Гадаад харилцааны яам нь Монгол Улсаас хилийн чанадад суугаа ДТГ-ууд, гадаад, дотоодын байгууллага, иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах, хариу өгөх, ГХЯ-ны системийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн мэдээ, мэдээлэл, санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай арга хэмжээг авч байх зорилго бүхий 24 цагийн ажиллагаатай 6226-2222 дугаарын шуурхай утсыг 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс ажиллуулж эхэллээ.
Элчин сайдын яам