2001 оны 7 сарын 18-наас хүчин төгөлдөр болсон Монгол Улсын визийн бодлогын дагуу АНУ-ын иргэд 90 хүртэлх хоногийн хугацаатай Монгол Улсад виз шаардлагагүй зорчиж болно.
АНХААРАХ ЗҮЙЛ: Монгол Улсад 30-аас илүү хоног оршин суух гадаад иргэн бүр нь Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газарт 7 хоногийн дотор бүртгүүлэх шаардлагатай.
90-ээс илүү хоногоор зорчих бол АНУ-ын иргэд тохирох виз авах ёстой. Визийн ангиллаас хамаарч Улаанбаатар дахь Гадаадын иргэн, харьяатын газраас урьдчилан виз баталгаажуулах шаардлагатай. Уг баталгаажуулалтыг Монгол дахь түнш буюу холбогдох талтайгаа хамтран авах нь өргөдөл гаргагчийн үүрэг юм. Гадаадын иргэн, харьяатын газар уг өргөдлийг хянаж үзээд ЭСЯ-нд мэдэгдэнэ.
Анхаарал: 90-ээс илүү хоногийн зорчих хүсэлттэй бол Гадаадын иргэн, харьяатын газрын зөвшөөрөлгүйгээр ЭСЯ ажил/сурлагын болон бизнес/хувийн виз олгох боломжгүй.
Виз боловсруулалт ажлын 2 өдөр шаардагдана. Зарим тохиолдолд 5 ажлын өдөр хүртэл үргэлжилж болно.
Визийн төлбөр (АНУ-ын иргэдэд)
2021 оны 8 сарын 16-наас хүчин төгөлдөр.