Embassy news

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ СУНГАЛАА

March 22, 2020

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа.

1. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл,

2. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл,

3. Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тус тус сунгалаа.

4. Цагааннуур боомтоор орж ирж буй иргэдийн тоо нэмэгдэж байгаа тул тус боомтоор орж ирэх хөдөлгөөнийг 3 дугаар сарын 23-ны өдрийн 20 цаг хүртэл үргэлжлүүлээд үүнээс хойш хаана.

5. Алтанбулагийн боомтоор орж ирэх иргэдийг 3 дугаар сарын 28-ны 06 цаг хүртэл хүлээж аваад, үүнээс хойш хаана. Ийнхүү хилийн боомтоор зорчих хөдөлгөөнийг илүү журамлах шаардлага гарч буй тул нэг хэсэгтээ гадаадын ажиллах хүчийг авахгүй.

6. Маргааш буюу 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 5-н хүртэл 14 хоног орон даяар халдваргүйжүүлэлт хийнэ.

Эх сурвалж: https://zasag.mn/news/view/24706