Embassy news

МОНГОЛ УЛСЫН ИРГЭД АНУ-ЫН H2 АНГИЛЛЫН ВИЗ АВАХ ХУГАЦААГ 2021 ОН ХҮРТЭЛ СУНГАВ

1 сар 20, 2020

АНУ Монгол Улсын иргэдийг  тус улсад  түр хугацаагаар  хөдөлмөр эрхлэх  Н2 ангиллын визийн  хөтөлбөрт үргэлжлүүлэн хамруулах хугацааг сунгасан талаар албан ёсоор мэдээлэв.

Ингэснээр манай улсын иргэд  АНУ-ын хөдөө аж ахуйн (Н2А) болон хөдөө аж ахуйн бус салбар (Н2В)-т Н2  ангиллын виз авч 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хөдөлмөр эрхлэх боломж хэвээр үлдэв.

2018 онд манай улсын 3 иргэн,  2019 онд 234 иргэн тус тус Н2 ангиллын визээр АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхэлжээ.

АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-ны албан ёсны мэдээний дэлгэрэнгүйг https://www.uscis.gov/news/alerts/uscis-announces-countries-eligible-h-2a-and-h-2b-visa-programs-1 цахим хаягаар орж үзнэ үү,

Хэрэгцээт холбоосууд

Засгийн газар болон хамтын ажиллагааны байгууллагууд