Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 51 дүгээр тушаалаар баталсан “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосон бөгөөд шинэ тогтоол, журам гарах хүртэлх хугацаанд Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 43 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Гэрийн ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг дараах байдлаар хэрэгжүүлэх бөгөөд гадаад улсаас ирэх хүмүүст тавигдах шаардлагыг үүгээр хүргүүлж байна. Үүнд:
- Коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсхүл улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвар (Ковид-19) авч эдгэрсэн /нотлох баримт бичигтэй/ гадаад улсаас ирж буй зорчигчдыг гэрийн 14 хоногийн ажиглалтаас чөлөөлнө.
- Коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаагүй, бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрөөгүй, эсхүл улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сараас дээш хугацаанд коронавируст халдвар (Ковид-19)-аар өвчилсөн гадаад улсаас ирж буй зорчигчдыг гэрийн 14 хоногийн ажиглалтад шилжүүлнэ.
- Монгол Улсын агаарын болон авто замын боомтоор “орох” хөдөлгөөний чиглэлд улсын хил нэвтрэх 0-5 наснаас бусад бүх зорчигчдоос хилийн боомтод “бх-ПГУ” шинжилгээ авна.
- Зорчигчид Монгол Улс руу зорчихоос өмнө 72 цагийн дотор коронавируст халдвар (Ковид-19)-ын “бх-ПГУ” шинжилгээ өгч, “сөрөг” хариу гарсныг нотлох баримт бичигтэй эсхүл дээрх хугацаанд өгсөн “бх-ПГУ” шинжилгээ нь “эерэг” гарсан тохиолдолд сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвар (Ковид-19) авч эмчлэгдэн, эдгэрснээ нотлох шаардлагатай.
Гадаад улсаас ирэх хүмүүстэй холбоотой зохицуулалтад өөрчлөлт орсон даруйд Та бүхэнд мэдэгдэх болно