Announcement

БАЯР НААДМЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

July 7, 2017

unspecified

Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, Вашингтон ДС орчмын Монголчуудын Холбооноос 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 11:00 цагт “Миний Монгол наадам 2017” баяр наадмын арга хэмжээг зохион байгуулахаар тогтоод байна.

АНУ-д ажиллаж амьдарч буй нийт иргэд та бүхнийг Монгол түмний төрт ёс, соёл уламжлалаа хүндэтгэн тэмдэглэдэг баяр наадмын арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.

Наадмын хөтөлбөрт:

  • Урлагий тоглолт
  • Хүчит бөхийн барилдаан (“Hero Wrestling Club” зохион байгуулна)
  • Монгол Сурын үзүүлэх харваа (“Mongol Archery Club” зохион байгуулна)
  • Шагайн Харваа ( “DC Шагайн Харваа” зохион байгуулна)
  • Гар барилдаан ( “Mongol Riders Club” зохион байгуулна)
  • “Шилдэг үндэсний хувцас” -тай 1 гэр бүл, 1 эрэгтэй, 1 эмэгтэй, 1 хүүхдийг шалгаруулан шагнана.
 UMB pro.

Хүүхдийн хөтөлбөрт:

  • Хүүхдийн барилдаан
  • -Хүүхдийн уралдаан ( “Хамтдаа Хайрлая” ээж нарын груп зохион байгуулна)
  • Хүүхдийн шагайн тоглоом
 гэх мэт олон арга хэмжээ багтсан болно.
Наадмын талбай дээр наадамчдаас 5$-ийн тасалбар авна.
Хуушуур авчирч машинаасаа зарж болно.
Ерөнхий зохион байгуулагч:
Вашингтон ДС Орчмын Монголчуудын Холбоо
202-834-6630, 703-472-9110
Наадам зохион байгуулах газар: Kenmore Middle School Park /200 S Carlin Springs Rd, Arlington, VA, 22204
/

Та бүхэн хотол олноороо сайхан наадаарай.

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам.